Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2024-04-27 04:03:28

Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч сард агаарын дундаж температур Их нууруудын хотгорын сумдаар 6.7-9.3 градус, Алтайн өвөр говийн сумдаар 7.8-8.8 градус, өндөр уулын сумдаар 2.8-5.6 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур нийт нутгаар өдөртөө 15-23 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө  3-12 грудас  хүрч хүйтэрсэн байна.

Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 3-12 градус дулаан байсан. Хөрсний хамгийн их температур  өдөртөө нийт нутгаар 26-41 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 4-15 градус хүрч хүйтэрсэн. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр энэ сард Булган суманд 6 өдөр ажиглагдсан.

 Хур тунадас(Precipitаtion): Сарын эхний 10 хоногт Дуут, Булган, Үенч сумдын нутгаар 0.3-0.8 мм, дунд 10 хоногт Мөст, Булган, Үенч сумдын тунгаар 0.1-0.4 мм, сүүлийн 10 хоногт Булган, Алтай, Үенч сумдаар 3.3-7.4 мм хур тунадас орсон. Бусад сумдын нутгаар хур тунадас ороогүй. Сардаа тунадас орсон 5 сумын нутгаар нийт 20.0 мм тунадас оржээ.     

Салхи(Wind): Сарын дундуур болон сүүлээр салхины их хурд  секундэд  16-26 метр хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шуурсан. Салхины их хурдыг сумдаар авч үзвэл: Ховд 26 метр, Дуут, Мөст, Чандмань, Зэрэг,  Мөнххайрхан сумдын нутгаар 20-23 метр, Дарви, Эрдэнэбүрэн, Жаргалант сумдаар 18-19 метр, Цэцэг, Манхан сумдаар 16 метр хүрч хүчтэй шороон шуурга шуурсан бол бусад сумдын нутгаар  12-14 метр хүрч зөөлөн явган шуурга шуурсан байна. Энэ сард Алтай, Үенч сумдын нутгаар салхи шуурга багатай тогтуун 6 метр салхитай байжээ.

ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил:  Энэ сарын 5-15 хооронд нийт сумдаар бог мал хээлтүүлэх ажил эхэлсэн ба урд сард үргэлжилж байсан хужир шүү бэлтгэх, тарилга туулга хийх, мал оторлох, сааль сүү бэлтгэх зэрэг ажлууд, газар тариалангийн үйлдвэрлэлд хүнсний бүх төрлийн ногоог хурааж дуусаад, борлуулах ажил үргэлжилж байна. Дээрх ажил үйлчилгээ явуулахад  энэ сарын цаг агаарын байдал  дулаахан тогтуун тааламжтай нөлөөлсөн.

 Цаг агаарын нөхцлийн онцлог:

  • Энэ сард зарим сумдын нутгаар нийт 20.0 мм тунадас орсон. Сарын сүүлээр Алтайн өвөр говийн сумдаар 3.3-7.4 мм бороо орсон.
  • МАА-н үйлдвэрлэлд явагдаж буй ажилд цаг агаар дулаахан тааламжтай байлаа.

Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын инженер Ц.Дэлгэр

 2023 оны 11 дүгээр сарын 01-нд

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-04-21 1970-01-01 17
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-04-18 1970-01-01 13
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-04-02 1970-01-01 19
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-04-02 1970-01-01 22
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-03-21 1970-01-01 30
МАЛ ӨВӨЛЖИЛТИЙН 2023-2024 ОНЫ ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ 2024-03-18 1970-01-01 41
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-03-12 1970-01-01 47
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-03-01 1970-01-01 40
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-03-01 1970-01-01 40
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-02-21 1970-01-01 38
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-02-14 1970-01-01 69
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-02-02 1970-01-01 55
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-01-22 1970-01-01 58
2023 ОНЫ АРАВХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-01-22 1970-01-01 49
2024 ОНЫ 01 САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-01-22 1970-01-01 44
2024 ОНЫ 01 САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-01-22 1970-01-01 63
Хөдөө аж ахуйн цаг уурын салбараас гаргасан 2023 оны жилийн тойм 2024-01-22 1970-01-01 48
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-12-22 1970-01-01 70
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-12-13 1970-01-01 52
2023 ОНЫ АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-12-04 1970-01-01 92
2023 ОНЫ АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-12-04 1970-01-01 65
ХОВД АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЛИЙН МЭДЭЭ 2023-11-22 1970-01-01 130
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-11-22 1970-01-01 63
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-11-11 1970-01-01 122
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-10-21 1970-01-01 79
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-10-11 1970-01-01 93